10.00  цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар албаныхан мэдээлэл өгнө.

10.00 цагт ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөр

10.00 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

11.30 цагт Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д СХД-ийн МАХН-ын хорооноос УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

15.00 цагт Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.