Оны 315 дахь өдөр, шинэ он гартал 50 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд
1480 – Угра голын халз тулаантай хамт Татар-Монголын дарлалын төгсгөл иржээ. Цэргийн ажиллагаа нь гувчуур төлөхөөс татгалзсан Москвагийн ван III Иван, түүнийг шийтгэх гэсэн Алтан ордын хаан Ахмат хоёрын хооронд болжээ.

1790 – Удвал цэцгийн баяр. Францын аялагч Пьер Бланкшир Японоос удвал цэцгийг Марсельд авчирчээ. Евро пэнэ гайхамшигтай цэцэгтэй өмнө нь танилцсан байлаа. Голландын Рееде түүнийг 1676 онд авчоан Лондонд танилцуулсан байжээ. Ер нь эрт дээр үеэс уг цэцгийг тарьж эхэлсэн байдаг. Археологичид цэцгийн зургийг гантиг ба вааран эдлэлийн хэлтэрхий, эртний барилга байгууламжийн угалз зэрээс олж харсан байдаг. Эрт үед удвал цэцгийг ийнхүү дүрслэх нь ариун үйлд тооцогдон зөвхөн дээд гаралтай хүмүүс л өөрийн хувцсан дээр оёулан өмсж болдог байв. IV зуунд удвалыг Японд Хятадаас авчран үржүүлжээ. Япон хэлнээ хризантемаг "кику" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь "нар" гэсэн үг юм. Нарыг бэлгэдсэн удвал цэцэг нь япон үндэсний бэлгэдэл юм.
Вьетнамд удвал цэцэг нь ариун сэтгэл, саруул ухааныг, Хятадад мэргэн ухаан, урт насыг, Японд аз жаргал, амжилтыг бэлгэддэг бол Европт гүнзгий гунигийг илэрхийлнэ. Зарим орнуудад цагаан удвалыг гашуудлын цэцэг гэдэг ажээ.
1811 – Өнөөгийн Колумбийн Карибийн эрэгт испаничуудын үндэслэн байгуулсан Испанийн колонийн гол түшицийн нэг Картахена боомт хот тусгаар тогтнолоо зарлав.Энэ өдөр нь Колумбийн үндэсний баяруудын тоонд ордог хотын онцгой баяр юм. Өнөөдөр хотод Риогийн багт наадмаас дутахгүй багт наадам болно.
1816 – Оросын эзэн хаан I Александр “Явган хүний замын тухай тогтоол” гарган түүнийг боржин хавтангаар замын хоёр талаар тавих ёстой гэж үүрэгджээ.
1843 – Данид хамгийн анх удаа Ханс Христиан Андерсены “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр нийтлэгдэв.

1918 – Немецийн талын хүсэлтээр Парисаас 70 км-ын зайтай Компьены ойд нэг талаас Герман нөгөө талаас АНУ, Их Британи, Франц зэргийн германы эсрэг эвслийн орнууд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар дөрвөн жил үргэлжилсэн дэлхийн нэгдүгээр дайныг дуусгалаа.
Австри-Унгарийн хаан ширээ залгамжлагч Франц Фердинандийн 1914 оны 6 сарын 28-ны аллага нь дайн үүсэх гол түлхэц болсон төдийгүй Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британийн хаант улс, Франц болон Итали зэргийн "имперализм" үзлийн төрийн бодлого дайн үүсгэх бас нэгэн түлхэц болсон гэдэг юм. Дайнд 70 сая цэрэг оролцсон бөгөөд 9 гаруй сая хүн амь насаа алдсан билээ.
1919 – Дайнд амь үрэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн хоёр минутын турш чимээгүй зогсох ёслолыг Их Британид анх удаагаа гарган иржээ.

1923 – Парисын Ялалтын хаалганы дэргэд нутаглуулсан нэр нь үл мэдэгдэх цэргийн булш дээр мөнхийн галыг Батлан хамгаалахын сайд Андре Мажино асаалаа. Мөнхийн гал нь дэлхийн хэмжээнд анхны дурсгалын гал болсон юм. Хожим ийм мөнхийн галттай хөшөөнүүд Ром, Амстердам, Вашингтон, Москва, Петербург, София зэргийн олон газар үүсчээ.
1925 – Луи Армстронг анхны пянзаа бичүүлжээ.
1936 – Англид дэлхийд анх удаагаа телевизээр цаг уурын мэдээ дамжуулав.
1940 – Түүхэнд Харлей-Дэвидсон компанийн анхны хөлсний ажилтан гэдгээр бичигдээд байсан Артур Уильям Сидней Херрингтон дэлхийд анхны жийп машиныг танилцууллаа.

1968 – АНУ-д Жон, Иоко хоёрын "Unfinished Music No. 1 — Two Virgins" гэдэг цомог худалдаанд гарлаа.
1973 – Сири-Израиль, Египет-Израилийн фронтод аравдугаар сарын 6-нд Египет, Сири хоёрын гэнэтийн довтолгооноор эхэлсэн Эрлэгийн өдөр гэх дайнд төгсгөл тавьсан эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурав.

1987 – Ван Гогын “Цахилдаг” зураг дуудлага худалдаагаар 53.9 сая доллараар зарагдан дээд амжилт тогтоов. Үүнээс хоёр жилийн дараа “Доктор Гашегийн хөрөг” зураг зураачийн хамгийн үнэтэй бүтээл болов. Зургийг 82.5 сая доллараар худалдан авчээ.
2000 – Австрийн Альпийн уулын хонгилд галт тэргэнд гал гарч 155 нь амиа алджээ. Дөрвөн жилийн дараа Китцштайнхорнуулын бэлд амь үрэгдэгчдийн тоогоор 155 шилэн багана бүхий дурсгалын цогцолборыг нээжээ.