Япон улс шинэ эзэн хаантай болж, шинэ эрин эхэлснийг тунхаглах ёслолын жагсаал боллоо. Жагсаалын үеэр эзэн хаан Нарухито, хатан хаан Масакогийнхоо хамтаар задгай лимузинээр зорчин Японы иргэд, гадны зочидтой мэндчилсэн юм. Эзэн хааны ордноос Акасака шилтгээн хүртэлх 4.6 км замд хэдэн мянган хүн цугларч, Рэйва эриний эхлэлийг тэмдэглэх баяр ёслолд оролцжээ. 30 минут үргэлжилсэн ёслолын жагсаалд 46 машин, мотоцикль оролцсон байна.
Өнгөрсөн сарын 22-нд болсон Нарухитог хаан ширээнд залах ёслолын үеэр уг жагсаалыг хийхээр төлөвлөж байсан ч "Хагибис" хар салхины гамшгийг арилгаж амжаагүй тул түр хойшлуулаад байсан юм.