Итали улс боловсролынхоо системд уур амьсгалын хичээлийг албан ёсоор оруулсан анхны орон болно. Италийн Боловсролын яамны мэдээлж байгаагаар Ерөнхий боловсролын сургуульд 1-р ангиас төгсөх хүртэл нь цаг уурын өөрчлөлтийн талаар хичээл орох аж. Сургалтын агуулга нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт дээр тулгуурлах бөгөөд 2020 оны намраас орж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хичээлийг долоо хоногт нэг цаг заахаар болжээ.