Илгэн гутлыг ингэж эдлэ

Цэгцтэй, цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг хүмүүсийн сонгох дуртай сонголт илгэн гутал хэдий ч зарим нь цэвэрлэгээнээс нь эмээж сонголтоо өөрчлөх нь олонтаа. Яахын аргагүй, тоос шороо ихтэй манайх шиг оронд илгэн гутал өмсөхөд хэцүү. Ядаж арьсан гутал шиг нэг сайхан өнгөлөхөд өнгө орж, гялалздаггүй, илүү арчилгааг шаарддаг. Гэсэн хэдий ч дурлаж сонгосон хүмүүсийн хувьд илгэн гутлаа буруу арчилж, эдэлгээ чанарыг нь муутгах тал бий. Тэгвэл илгэн гутлыг хэрхэн зөв арчилж, үргэлж шинэ мэт харагдуулах арчилгааг зөвлөж байна.

Хэрэглэх материал

  • Илэг цэвэрлэх резинэн шотик
  • Гутал цэвэрлэх үстэй шотик
  • Баллуур
  • Шүршдэг илэг цэвэрлэгч
  • Саван
  • Үстэй жижиг шотик

Үстэй шотикоороо илгэн гутлынхаа шороог сайн цэвэрлэж, унагаана. Илэг дээр тогтсон мэдэгдэхүйц шороог унагаасан бол резинэн шотикоор нүдэнд харагдахгүй жижиг тоос шороонуудыг үрж цэвэрлэнэ. Дараа нь мэдэгдэхүйц өнгөлөг болсон байх болно.

Илгэн материал дээр толбо тогтохдоо амархан. Тиймээс тэрхүү толбо бүрийг баллуураар сайн баллуурдаж арилгана. Сайн үрвэл толбонууд бүдгэрч, арилна. 

Савангаа усанд хөөсрүүлж, тэрхүү хөөсөөр нь жижиг шотикоороо тоос шорооноос салгасан гутлаа шотиктиж угаана. Сайн хөөсрүүлж угаах хэрэгтэй. Гутлаа шууд савандаж болохгүй шүү. Шарлах эрсдэлтэй учраас зөвхөн хөөсөөр нь шотиктин угаана. Чийгтэй цэвэр алчуураар хөөсийг нь сайн цэвэрлэж, 10 минут хэртэй хатаах хэрэгтэй. Хэт чийглэж болохгүй.

Ингээд цэвэрлэгээ дууслаа. Илгэн гутал нь хатсан бол илэг сэргээгч шүршигчээр гадаргууг нь бүхэлд нь шүршиж цэвэрлээрэй. Ингээд л илгэн гутал тань шинэ мэт л гялалзлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монголд илгэн гутал шиг зохимжгүй гутал байхгүй. Манайд шавар шавхай, шороо ихтэй тул маш амархан муудна. За яахав, боломжтой, дандаа л машинаар явдаг, ажил гэр хоёрын хооронд машинаар явчихдаг хүмүүст бол зүгээр л дээ. Хуучны ядуу тарчиг, юм ховор байсан соц үед бол ихэнх хүмүүс уртаашаа ганц л хос гуталтай байдаг байсан. Одоо бол захын хүн 2-3 гуталтай, за боломжийн хүн бол бүр 4-5 нь ч хос гуталтай яваа. Иймээс нэг ээлжинд илгэн гутал өмсөхөд болохгүй ч юмгүй дээ.

    0 0 Хариу бичих
    • соц үе сайхан байсан гээл байгаа ш дээ заримууд нь.ккк.үнэн ш дээ ядуу байсан.ккк

      0 0