Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар БНХАУ-ын Шанхай хотын Янпү дүүргийн захиргаа, , ӨМӨЗО-ы Эрээн хотын захиргаа, Шанхай хотын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих төв, Шанхай хотын Янпү дүүргийн Худалдааны зөвлөл, Шанхай хот дахь Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн нэгдсэн холбоо, Эрээн хотын Худалдааны газар зэрэг байгууллагууд хамтран “Монгол, Хятадын Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн инновацийн хамтын ажиллагааны форум”-ыг зохион байгуулжээ.
Шанхай хотод болсон энэхүү форумын үеэр талууд “Хятад-Монголын Хөх мөрний гурвалжин хойгийн инновац ба хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. Ингэснээр инновац ба хамтын ажиллагааны гарц бий болгож, хоёр орны аж ахуй нэгжүүд хоорондын харилцаа холбоог эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх боломж нээгдэж буй аж. Мөн энэ удаагийн форумын үеэр, хоёр тал нийт 300 сая юанийн өртөг бүхий хамтын ажиллагааны төслийн гэрээ хэлэлцээ байгуулсан байна.


