Хонконгийн олон улсын нүдний шилний 27 дахь үзэсгэлэн худалдаа энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Хонконгийн үзэсгэлэнгийн төвд болжээ. Хонконгийн Худалдааг дэмжих газраас зохион байгуулсан тус үзэсгэлэн худалдаанд 18 улс орны 810 аж ахуйн нэгж, 55 улс орны 5200 гаруй бараа нийлүүлэгч оролцсон байна. Хонконг нүдний шилний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч бөгөөд энэ оны эхний 9 сарын экспортын нийт хэмжээ 15 тэрбум 300 сая хонконг долларт хүрчээ.




