Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг санууллаа.