Их Британид ачааны автомашины чингэлгээс амиа алдсан байдалтай олдсон 39 хүний ар гэрийнхэнд Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Их Британийн Эссекс орчимд амиа алдсан байдалтай олдсон 39 хүн бүгд Вьетнамын иргэд байсан гэж пүрэв гарагт БНСВУ-ын Засгийн газар мэдэгдсэн. Мөн БНСВУ-ын Ерөнхий сайд хохирогчдын цогцсыг ойрын хугацаанд Вьетнамд авчрах талаар Их Британийн талтай нягт хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.