Оны 312 дахь өдөр, шинэ он гартал 53 хоног үлдлээ.

1602 - Оксфордад Бодлианы домогт номын сан нээгдлээ. Оксфордын  их сургуулийн номын сан нь эртний гэдгээр Ватиканы номын сантай,  номын хамгийн  их цуглуулгатайгаар Англидаа өрсөлдөнө.

1772 - Орос-Туркийн дайны үеэр (1768-1774) Патрасскийн гэх далайн байлдаан болжээ.

1789 - Кентукки  мужийн Бурбон хотын ламтан Элайжа Крейг энэ өдөр бурбон гэж нэрлэгддэг вискийн төрлийг  анх бэлтгэжээ. Дарсыг эрдэнэ шишээр нэрдэгээрээ Европынхоос  онцлогтой.

1793 - Францын хаадын шилтгээн олон нийтэд нээлттэй болов. Луврыг бүтээсэн нь олон зуун жилийн түүхтэй. Барилгыг Сена мөрний баруун эрэгт анх 1190 онд цайз болгон Филипп-Август хаан босгосон байв. XVI зуунд V Карл түүнийг орон сууцны шилтгээн болгожээ.

1895 - Вильгелм Конрад Рентген хатуу, тунгалаг биш биетийг нэвт харж чадав. Тэр шилэн дээр цахилгаан  соронзон долгионы туршилт хийж судалж байхдаа химийн бодисоор бүрсэн зэргэлдээх гадаргуунаас туяа ойхыг олж ажиглажээ. Эрдэмтэн уг туяагаа X-Ray буюу Х-туяа гэж нэрлэжээ. Хүний биеийн бүтцийг нэвтэлж харуулах чадвартай уг туяа анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан билээ.

1903 - Голландад зүрхний цахилгаан бичлэг бүтээгдсэнийг зарлав

1910 - Индиана мужийн фермер С.Шрапп  бүтэн 12 цаг зогсолтгүй хөхрөн дэлхийн дээд амжилтыг  тогтоосон ба инээдийг нь эмч нар цахилгаан цохиураар л зогсоож чаджээ.

1917 - Петерградын Өвлийн ордныг улаан гвардичууд дайран эзлэв. Зөвлөлүүдийн II их хурал хувьсгал ялсныг зарлав.

1923 - Мюнхенд “Шар айргийн самуун” гарав. Гитлер, генерал Людендорфын удирдсан Национал-социалист нам засгийн эрх авахаар оролдсон юм. Тэр орой Гитлерийн удирдсан 600 орчим нацист дайчид "Бюргербрау Келлер" гэсэн 3000 хүний багтаамжтай шар айргийн газар  дайран орж, “национал хувьсгал” эхэлснийг зарлаад Баварийн засгийн газрыг баривчлахаар оролджээ.

1960 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагч Жон.Ф.Кеннеди яллаа.

1996 - Маями мужид  төрөөд нэг цаг болсон охинд зүрх  шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ.

2007 - Эрдэмтэд “парасоронзон” гэгдэх автомашины будгийн шинэ төрлийг бий болгожээ.