09.00 цагт Монголын нутгийн удирдлагын холбоонд “Төлөөлөгчийн ёс зүй” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалт болно.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Шилэн нам” түншлэлээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
11.00 цагт Төрийн ордонд “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулна.
13.00 цагт “Зайсан хилл” цогцолборт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 95 жилийн ойн баярын ёслол болно.
13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийн сэжигтэн Нигерийн иргэдийн шүүх хурал болно.
14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Жүжигчний дуу хоолой, ярианы сургалт судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болно.
16.30 цагт Монголын уран зургийн галерейд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "ХҮННҮ АТИЛЛАГИЙН УДАМ УГСАА" үзэсгэлэн нээнэ.
18.00 цагт “MN art gallery”-д зураач Р.Сэнгүм өвөө Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан бие даасан үзэсгэлэнгээ нээнэ.