2019 оны Дэлхийн интернэт сүлжээний чуулга уулзалт энэ сарын 4-нөөс 7-нд Португалийн Лиссабон хотод зохиогдож өндөрлөлөө. Энэ чуулга уулзалтад дэлхий 160 гаруй улс орон оролцжээ. Давхардсан тоогоор 70 мянган хүн үзэсгэлэн, интернэт сүлжээний үзэсгэлэнг үзэж, интернэтийн технологийн хамгийн сүүлийн үеийн хөгжил, хэрэглээтэй танилцсан байна.
Дэлхийн интернэт чуулга уулзалт буюу "Web Summit" 2009 онд анх Ирландын Дублин хотод болсон бөгөөд түүнээс хойш жил бүр уламжлал болон дэлхийн аль нэг хотод зохион байгуулагддаг болжээ. Чуулга уулзалтаар мэдээллийн технологи, хөгжиж буй технологи, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцүүлэг, уулзалт, үзэсгэлэн болжээ. Энэ жилийн Дэлхийн интернэтийн сүлжээний чуулга уулзалтыг Facebook, Google, Microsoft, Accenture, IBM, Samsung гэх мэт нэр хүнд бүхий технологийн компаниуд оролцсон аж. Харин SoftBank, Sequoia, Goldman Sachs гэх мэт тэргүүлэх хөрөнгө оруулагчид дэмжин ажиллажээ.