Г.Мандахнаран гавьяат гурван жилийн дараа хуучин жиндээ барилдана

Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 14-17-нд Казахстаны Тарас хотод болно. Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Б.Батмагнай, спортын мастер Б.Өсөхбаяр, 70 кг-д спортын мастер Ч.Сүрэнжав, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга гэсэн 11 тамирчин хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. Сонирхуулахад, “Будапешт-2013”, “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Тараст 65 кг-ын жинд зодоглоно. Тэрбээр 2016 оны Риогийн олимпийн наадмаас хойш гурван жилийн дараа хуучин жиндээ хүч үзэхээр болжээ.

Сонирхуулахад, Казахстаны тэмцээний аварга 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 ам.долларын шагнал хүртэнэ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Мандахнаран одоо болио, амжилт гаргах нас чинь аль хэдийн өнгөрсөн дараагийн хаа амьдралыг бод, шавар хааж ингэх хэрэггүй.

    1 0 Хариу бичих
  2. Хүн 70 нас гарахаараа агшаад, жижигрээд эхэлдэг гэдэг. Манай Ургахнаран ч эрт эхэлж байгаа юм байна даа. Риод ердөө 5 секунд тэвчиж чадаагүйг нь бодохоор л өмнөөс нь маш их харамсдаг даа. За даа тэгээд, гол нь амьд, эрүүл саруул явбал л болоо ш дээ, болоо. Авч чадаагүйгээ нодлингийн Токиогоос зулгаачих байх гэж бодоод л энүүхэндээ юм юмаа мушгиад л суудаг шүү бид чинь.

    1 0 Хариу бичих
  3. Амжилт гаргадаггүй архаг нөхөр болисон нь дээр ямар дэвжээий алчуур биш

    0 0 Хариу бичих
  4. Энэ одоо больмоор юм аа, энд тэндэхийн дэвжээ арчиж ханадаггүй юм байх даа, одоо энэ

    0 0 Хариу бичих