Сүүлийн хэдэн долоо хоногт Энэтхэгийн хойд мужуудын агаарын чанар эрс муудаж байгаа тул Варанаси дахь нэг сүм шүтээнүүддээ утаанаас хамгаалах маск зүүжээ. Маск бүхий бурхдын зураг Энэтхэгийн нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.

Шив-Парвати сүмийн тэргүүн өвлийн цагт бурхдыг ханиад хүргэхээс сэргийлж хөнжил нөмрүүлдэг учир утаанаас ч мөн хамгаалах нь зүйтэй хэмээн ярив. Мөргөл үйлдэхээр ирсэн сүсэгтнүүд ч бурхдыг хараад маск зүүх болсон байна.

Дели хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрч өдөр тутмын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин ихэссэн байна. Улмаар онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийг хааж нислэгүүдийг цуцлаад байгаа юм.