Лэди Гага: Брэдли Купертай хийсэн болзоо ердөө цуурхал байсан

"Од төрсөн нь" кинонд хамтран тоглосны дараа дуучин Леди Гага, жүжигчин Бредли Купер нарыг болзож байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон.Оскарын шагнал гардуулдах ёслол дээр тэдний дуулсан үзүүлбэр ч сэжиг төрүүлэхээр байв. Таамаг төдий яриаг батлах мэт Бредли Купер найз бүсгүй Ирина Шейкээс харилцаагаа тасалсан нь жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэгвэл Лэди Гага саяхан "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг мэдээллийг няцаажээ. Сэтгүүлд зориулж  Опра Уинфри түүнээс ярилцлага авсан байна.

"Үнэнийг хэлэхэд, хэвлэлүүдийг маш тэнэг гэж би бодож байна. Бид зүгээр л  хайрын түүх өгүүлсэн. Жүжигчин, дуучин хүний хувьд би гайхамшигтай хайрын түүхийг хүмүүст үзүүлж харуулахыг хүссэн.Үзэгчдийг ч гэсэн тайзнаас, дэлгэцнээс хайрыг мэдрээсэй гэж хүссэн.Ингэхийн тулд ч бид үнэхээр хичээж ажилласан" гэжээ.

Киноны шилдэг дуугаар Оскар хүртэхийн өмнө Лэди Гага мөн Жимми Киммелийн үдшийн шоу нэвтрүүлэгт оролцож "Хүмүүс хайрыг харсан, юу болохыг таамаглацгаая. Энэ бол бидний харахыг хүссэн зүйл шүү дээ. Энэ бол хайрын дуу. . " гэж ярьсан юм.

Уинфритэй хийсэн ярилцлагынхаа үеэр Гага "Од төрсөн нь " киноны гол дүр Элли өөрийнх нь жинхэнэ амьдралтай төстэй хэмээгээд дүрээсээ гарахын тулд удаан хугацаа шаардагдсаныг ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Тийм л байх ёстой доо. Брэдли юу боллоо гэж буга согоо шиг сайхан төрсөн, өнөөдөртөө энэ ертөнцийн гоо үзэсгэлэнгийн туйл болсон ташаа өндөр, салтаа уужим сайхны дээд сайхан эхнэрээ бараг гудамжны шахуу байсан гачин юмаар солих вэ дээ. Зүгээр, киноны зураг авалтын үеэр гэрээсээ хол байх өдрүүдэд мань хүүхнийг ганц нэг шүргээ л биз, ийм юм бол байх шүү дээ.

    0 0 Хариу бичих
    • эхнэр нь орос байна уу хамаагүй, нөхөр knock knock гэхэд л дуусаа. гэнэн хонгор амьтан.

      0 0
    • Ekhner n tegeed hen yum, zurag n baina uu? Mori shig saltaa tashaatai saihan huuhen gehleer yamar hun baidag yum bol.

      0 0