Ургац хураалтын нэгдсэн дүн энэ сарын 20-нд гарна. Одоогийн байдлаар төмс, хүнсний ногооны ургац хураалт бүрэн дууссан байна.
Ингэхэд төмс хураалт төлөвлөгөөнөөсөө давж биелжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ онд 14 мянган га талбайгаас 165 мянган тонн төмс хураахаар төлөвлөөд байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 190 гаруй мянган тонн төмс хураажээ.
Мөн хүнсний ногоо 92 мянган тонныг хураахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 91 мянган тонн ногоо хурааж, төлөвлөгөөний дагуу байгаа юм. Харин улаан буудай төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, 420 мянга орчим тонн буудай хураах урьдчилсан баланс гарснаас 400 мянга орчим тонныг хураажээ.