Бэлгийн дарамттай холбоотой заалтыг Эрүүгийн хуульд эргүүлэн тусгахыг шаардав

Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг,  эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүд илэрхийллээ.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд, Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3 сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн.

Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардаж байна.

   Уг шаардлагыг УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт хүргүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Томчууд нь дандаа бэлгийн дарамт үзүүлэх дур сонирхолтой учраас хуулинд заалт оруулахгүй , зөрчил ч биш гэж шийдвэрлэсэн байх нь. Энэ үед эмэгтэй гишүүд хаана байж байсан байх нь уу?!!! Үүний үр дүнд УИХ- ын гишүүд нь, бүүр цаашлаад ҮХЦ-ын дарга нь ч энэ талаар сонирхон оролдож байна. Муу юм модон улаатай гэж энэ дээ. Хэлэлцэж байгаа хуулиа сайн анхаарч үр дагаварыг нь олон талаас нь тооцохгүй зөвхөн МӨНГӨ тооцдог гишүүдтэй улс л ийм байдаг байх даа!!!

    0 0 Хариу бичих