Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр өглөө 25 настай залуу машиндаа хавчуулагдан золгүй байдлаар амиа алджээ. Тодруулбал, "Тоёота Приус" маркийн машины жолооч тээврийн хэрэгсэлдээ гаражаас гарган өгсүүр газарт тавьчхаад, буцаж гаражийнхаа хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсэдсэн харамсалтай осол гарчээ.
Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.