Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг хийж эхэлжээ.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд үнэлэлт өгөх, тус салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор салбарын холбогдох байгууллагуудаас судалгаа авч байна.
Судалгааны асуулга энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд ЭНЭХҮҮ холбоосоор орж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар саналаа өгч болох юм.