Чехословак улсын Ерөнхий сайд асан Ян Страски 80 насандаа тэнгэрт хальжээ. Тэрээр улсаа хуваагдахаас өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг Прага хотын Ахмадыг асрах газарт өнгөрүүлжээ.

Ян Страски барууны ардчилсан үзэлтэй улстөрч байсан бөгөөд 1992 оны долдугаар сарын 2-ноос арванхоёрдугаар сарын 31 хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаа нь Чехословак улс хоёр хуваагдах үйл явц үргэлжилж байсан эгзэгтэй цаг үе бөгөөд улмаар Чех, Словак хэмээх хоёр улс болж салсан билээ. Ерөнхийлөгч Вацлав Хавел улсаа хуваагдахыг эсэргүүцэн албан тушаалаасаа сайн дураар огцорсон тул Ян Страски мөн 1992 оны долдугаар сарын 2-ноос Чехословакийн төрийн тэргүүний үүргийг хавсран гүйцэтгэсэн байдаг юм.