09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Туушин” зочид буудалд ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнгийн хурал болно.
09.30 цагт Хангарди ордны гадна талбайд Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрны оршин суугчид Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.
10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно.
11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Монгол, ОХУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан “Байкал говь” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
13.00 цагт ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч нар тус төвийн ажилтай танилцана.
16.00 цагт ШУТИС-ийн Төв байранд “Нээлттэй боловсролын төв”-өөс “Нээлттэй боловсрол-Шинэ боломж” цахим хичээлийг танилцуулна.