Энэтхэгийн Ражастан мужийн Пушкар хотод “Тэмээний баяр” болж байна. Пушкар хот тэмээнийхээ тоогоороо дэлхийд дээгүүр ордог бөгөөд жил бүр зохион байгуулдаг "Тэмээний баяр" нь жуулчдын сонирхлыг татдаг байна. Энэ үеэр тэмээний үзэсгэлэн худалдаа болон соёл, урлаг, шашны үзүүлбэрүүд болдог аж.


