Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн энэ оны Дэлхийн цомын тэмцээний хуваарь, оноолт тодорхой болжээ. Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Япон улсад болох уг тэмцээний А хэсэгт Япон, БНХАУ, Украин, Б хэсэгт ОХУ, АНУ, Монголын багууд багтсан байна. Багууд тус бүр 10 жинд халз өрсөлдөж, хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн хоёр баг аваргын төлөө, хоёрдугаар байрт орсон багууд хүрэл медалийн төлөө, сүүл мушгисан хоёр баг тавдугаар байрн төлөө өрсөлдөх юм байна.

Тэмцээний хуваарь:

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”.  Япон улс, Нарита хот.

Арваннэгдүгээр сарын 16. /Бямба гариг/

10.30. А хэсэг Япон-Украин, Б хэсэг ОХУ-Монгол

12.00. А хэсэг БНХАУ-Украин, Б хэсэг ОХУ-АНУ

16.30. Нээлтийн ажиллагаа

17.00. А хэсэг Япон-БНХАУ, Б хэсэг АНУ-Монгол

Арваннэгдүгээр сарын 17. /Ням гариг/

10.30. Тавдугаар байрын төлөө барилдаан.

13.00. Хүрэл медалийн төлөө барилдаан.

14.30. Шигшээ барилдаан.