Тавантолгойн уурхайн хүчин чадлыг 15 сая тонноор нэмэгдүүлнэ

Хятадын олон улсын импортын 2-р Экспо өчигдөр Шанхай хотноо нээлтээ хийсэн юм. Энэхүү экспогийн хүрээнд БНХАУ, Монголын эдийн засгийн хонгил байгуулах уул уурхайн салбарт хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурах ёслол болжээ. Гарын үсэг зурах ёслолын үеэр, "Эрдэнэс Тавантолгой" ХХК Хятадын Умардын аж үйлдвэрийн групп,  Өвөрмонголын Бугат хотын захиргаа, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуу зэрэг байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн дагуу, Хятад, Монголын эдийн засгийн хонгил байгуулах, уул уурхайн хамтарсан төслөөр Тавантолгой уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая тонноор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Мөн уг төслөөр 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд коксжих нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын ложистик, Хятад дахь борлуулалт зэрэг байгууламжийг дэмжих юм байна. Энэ удаагийн хэлэлцээрийн дагуу хоёр орны тээвэр, эдийн засаг, худалдааны холбоо харилцаа, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг ахиулахаар болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)