Германд Берлиний ханыг нураасны 30 жилийн ойг тэмдэглэх 7 хоногийн цуврал арга хэмжээ эхэлжээ. Нэгэн цагт Зүүн, Баруун Германыг хувааж байсан Берлиний ханыг 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нураасан юм. Ийнхүү нэг үндэстнийг хоёр системд хувааж байсан хана түүх болон үлдэж, жилийн дараа буюу 1990 оны аравдугаар сарын 3-нд хоёр Герман албан ёсоор нэгдсэн түүхтэй. Хуучин Берлиний хэрэмний 1.3 километр урт үлдэгдлийг “уран зургийн гудамж” болгон өөрчлөгдөж, олон улсын зураачид тэнд зургаа зурж үлдээдэг болсон юм.