"Forbes" сэтгүүл 2019 онд ашиг орлогоороо тэргүүлсэн дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийг нэрлэлээ. Жагсаалтын хувьд онцын өөрчлөлт ороогүй ч хөрөнгө чинээгээрээ гуравдугаарт бичигдэж байсан "Microsoft"-ийн эзэн Билл Гейтс хоёрт орж иржээ. Харин "Amazon" компанийг үндэслэгч Жефф Безос жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Тэрчлэн тансаг эдлэлийн "LVМН" нэгдлийг эзэмшигч Бернар Арно ашиг орлогоо нэмэгдүүлж 4-р байр орж иржээ.
Хамгийн чинээлэг арван эрхмийг танилцуулж байна.
