Бразилын иргэн Жоао Станганелли тун өвөрмөц санаа сэдсэн нь витилиго буюу арьс цайрах өвчтэй хүүхдүүдэд зориулсан сүлжмэл хүүхэлдэй бүтээх байв. Өдгөө 64 настай Станганеллид анх 38 настай байхад нь энэ өвчний шинж тэмдэг илэрчээ. Хүнсний үйлдвэрт ажилладаг байсан тэрээр эрүүл мэндийн асуудлаас болж ажлаасаа гарч амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн байна.Гэвч гараа хумхин зүгээр суухыг бодсонгүй.Эхнэртэйгээ хамт зүүгээр нэхэх урлалд суралцаж өрхийн үйлдвэрлэл эрхлэх болжээ. Витилиго өвчний толботой хүүхэлдэй урлаж ач охиндоо бэлэглэсэн нь өөрийг нь дурсаж яваасай гэж хүссэнийх гэнэ. Гэвч ганц өөрийн асуудал болгоод өнгөрч болохгүй, өвчнөөсөө болж гадуурхагдаж шаналж яваа хүүхдүүдэд дэм өгөх ёстойг ойлгов.Ингээд өвөөгийн гараас витилиго толботой олон арван хүүхэлдэй гарч эхэллээ. Жоао Станганелли одоо ганц арьс цайрах өвчтэй бус хараагүй, таягтай гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дүрсэлсэн хүүхэлдэй урлаж байна.