Киану Ривзийн шинэ найз бүсгүйн тухай таван баримт

Яг одоо интернэтэд хамгийн эрэлттэй байгаа хүн Александра Грант гэх зураач бүсгүй болоод байна. Тэрээр Киану Ривзийн найз бүсгүй гэдгээрээ ийнхүү олон нийтийн анхааралд орсон юм. Нийгмийн сүлжээ, цахим хуудсуудад тавигдсан мэдээллүүд уншигдана, сэтгэгдэл авна гэдгийг үзүүлж өгч байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш хэвлэлд мэр сэр гарсан ч тэвчиж байсан К.Ривзийн шүтэн бишрэгчид нь өчигдөр “Улаан хивсний ёслол”-д хамт алхсаных нь дараа л албан ёсоор “эмгэнэл” илэрхийлж эхэлсэн учраас ийм зүйл болж байна. Кианугийн хувийн амьдрал бусдын нүдэнд дэндүү ил байдаг. 1988 онд жүжигчин Женнифер Саймтай танилцаж, 10 жил жаргалтай амьдарсан. Анхныхаа хүүхдийг өлгийдөж авах дөхсөн эгзэгтэй үед ураг нь хэвлийдээ амьгүй болж, гурван жилийн дараа Женнифер Сайм авто ослоор нас барснаас хойш Киану Ривз хүнтэй суугаагүй, суух байтугай үерхээ ч үгүй юм. Тиймээс мэдээнүүдийн доор сэтгэгдэл бичсэн хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. Нэг хэсэг нь найз бүсгүйтэй болсон гэдэг утгаар нь баяр хүргэж байгаа бол ихэнх нь царай муутай, овортой бүсгүй сонголоо хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

Мэргэжлийн уран бүтээлч

Киану Ривзийн найз бүсгүй Александра Грант зураач, уран барималч мэргэжилтэй. 2000 онд Калифорнийн урлагийн коллежид уран зургийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. Модеон арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

Англиас гадна испани, франц хэлтэй

Энэ бүсгүй багадаа Мексик, Франц, Испани улсуудад тодорхой хугацаагаар амьдарч байжээ. Тиймээс дээрх үндэстний хэлээр ярьж чаддаг. Хэл яриа соёлын ялгаатай байдлаас үл хамаарах урлагийн шинэ “хэл”-ийг олохыг хичээдэг, эрэлхийлэл хийдэг, энэ нь уран бүтээлд нь тусгалаа олсон байдаг гэнэ.

Маш өргөн хүрээнд ажилладаг

А.Грант ухаалаг, үйл ажиллагааны далайц сайтай тул танилын хүрээ маш өргөнтэй. Найруулагч Майкл Жойс, зураач Ченнинг Хансенаас эхлээд философич Элен Сиксус хүртэл түүний найз, ажлын хамтрагч.    

Хүмүүнлэгийн үйлстэн

А.Грант Киану Ривзийг 2011, 2016 онд ном бүтээхэд нь хамтран ажиллажээ. Улмаар хэвлэлийн хамтарсан компаниа байгуулснаар ажил хэргийн хамтрагчид болсон байна. Тэрээр уран бүтээлээсээ гадна хандив цуглуулах хүмүүнлэгийн үйлсэд багагүй цаг зардаг нэгэн аж.  

Феминист

Тэр феминист үзэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн. Урлагт эмэгтэй хүний үнэлэмж эрчүүдээс доогуур байдагт дургүйцэж явдаг. “Боломж олж авах, боломжийг алдах зэрэг нь миний уран бүтээлчийн чадвартай огт холбоогүй байдагт дургүй” хэмээн саяхны нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Amidraliin jargal zovlong tuulsan hun hunii dotood goo saikhan uhaan 2 t durladag yum. Ene emegtei dotood goo zui undur uhaalag avyas chadvartai saikhan nuruulag emegtei ba. Yagaad zaaval gadnaa gyalgar huuramch tsaraitai, tarhi ni hooson emegteitei gerleh yostoi gej. Amidrald halamj hair 2 niiln bj jargal Zuv songolt boljee.

    1 0 Хариу бичих
  2. Eee burhaan ochij ochij yutaigaa niilchve.Iim yumtai niileh gej ter olon jil gantsaara borts bolsiimu?

    0 1 Хариу бичих
    • ene emegtei chmg unendeee toohgui geel bdoldoo

      2 0
  3. ergeed az jargalaa olson ni sn hereg shvv

    1 0 Хариу бичих
  4. Хөгшин дээрээс нь гамшиг царайтай

    4 6 Хариу бичих
    • Харин тийм. Кеану Рийвс чамтай л суух байсым даа тээ~~~!!!

      2 1
  5. Ээж нь юм шиг л харагдлаа. Гэхдээ мэдээлэл уншаад бас зурагыг дахин сайн харлаа. Дотроосоо гэрэл цацруулсан сайхан эмэгтэй байна. Одоо энэ маань нэг жаргал үзэх цаг нь ирсэн байхаа

    8 0 Хариу бичих
  6. 9 duu hun gehed Keanu gees iluu hogshin yumaa mani hun ch ugiin daruu amidral uzsen bolhoor miss ntr gj ywaaguin bn lda hha

    1 0 Хариу бичих
  7. 46 тай гэсэн их овортой юм аа

    1 0 Хариу бичих
  8. tsarai muutai gar bn da

    1 2 Хариу бичих
  9. Neeree l hugshin yumaa.uuru tsarailag saihan zaluu bj uur hvvhen oldoogvn bhda

    0 8 Хариу бичих
    • Миний дүү очоод Кеанутай суучихгүй яасын тээ? /If you are a guy, worry not. It's not gay if it's Keanu Reeves./

      1 3
  10. Uhaalag zaluu uhaalag songolt hiine!

    16 0 Хариу бичих
  11. Mundag busgui bn

    9 0 Хариу бичих