Оны 310 дахь өдөр, шинэ он гартал 55 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1315 - Флоренцийн хотын захиргаа хөөгдмөл байдлаас эргэн ирээгүй гээд Сэргэн мандлын их яруу найрагч Данте Алигьерид үхлийн ял оноожээ.

1492 - Христофор Колумб индианы сууринд тамхи татах гэсэн хачин уламжлалтай анх тулгарчээ. Кубын аралд тэр усан цэргүүдийнхээ хамт индианы сууринд очиж үзэв.  Уугуулуул ургамлын навчаар ороосон нэгэн зүйлийг асаан гаансаар сорон амнаасаа утаа гарган байв. Түүнийгээ "тобако" гэж нэрлэсэн байв. Ингэж  европчууд анх тамхитай танилцжээ.

1814 - Бельгийн жижигхэн Данан хотод Адольф (Антуан Жозеф) Сакс төржээ. Тэр саксофон  хөгжмийг бүтээснээрээ түүхэнд нэрээ үлдээв.

1919 - Лондон хотноо Хаантны одон орны нийгэмлэг Эйнштейны харьцангуйн нийтлэг онолыг батлагдсан тухай Английн одон оронч Артур Эддингтон зарлажээ.

Английн экспедици 1919 оны намар нар хиртэлтийн үеэр Эйнштейны хэлж байсан Нарны таталцлын талбарт гэрлийн хэлбийлтийг олж тогтоосон байв. Тэр нь Ньютоныхоор биш Эйнштейны таталцлын хуулийн дагуу байсан юм. Тэр дуулиантай мэдээллийг Европын бүх сонинууд нийтэлсэн ба ихэнх нь ичгүүргүйгээр түүнийг илт буруу танилцуулж байжээ.

Нарны бүрэн хиртэлтийн үеэр бүрэн хэмжээний ажиглалт хийсэн эрдэмтэд нарны зээрэнцгийн захад гэрлийн хазайлт “Эйнштейны”хэмжигдэхүүнтэй тохирч харин Ньютоны сонгомол таталцлын онолоос хоёр дахин илүүтэйг тогтоожээ. Энэ хуралдаанаас эхлэн Эйштейны алдар нэр дэлхийд түгсэн байна. Тэрээр олон улс орноор айлчлан лекцээ уншиж байлаа.

1928 - Хурандаа Жейкоб Шик цахилгаан сахлын машиныг патентлуулжээ.

1984 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  сонгогчдын коллегийн 525  саналаар Бүгд найрамдах намын нэр дэвшигч Рональд Рейган ялжээ. Түүний өрсөлдөгч Ардчилсан намын Уолтер Мондейл  13  санал авсан байв.

1990 - Саудын Арабын нийслэлд 50 орчим  эмэгтэйчүүд машин жолоодох эрхийнхээ төлөө машин жолоодон Эр-Рияд хотын төвд  эсэргүүцлээ илэрхийлэв.

2000 - Эрдэмтэд Хар тэнгисийн ёроолоос эртний хөлөг онгоцыг олсон ба түүнийг 1500 жилийн өмнө босгосон хөлөг болохыг тогтоожээ.

2001 - Дайн ба зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг үл ашиглах тухай олон улсын өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблей  жил бүрийн арваннэгдүгээр сарын 6-ны өдрийг Дайн ба зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчныг үл ашиглах тухай олон улсын өдөр (International Day for Preventing the Exploitation of the Environment in War and Armed Conflict) гэж 2001 онд зарлажээ.

Зэвсэгт сөргөлдөөний үеэр хүрээлэн буй орчинд учруулсан хохирол нь сөргөлдөөн зогссоны дараа экосистем  ба байгалийн нөөцийг урт хугацаагаар муутган нэг биш орны хувь заяанд нөлөөлж байна гэж НҮБ энэ шийдвэрийг гаргахдаа онцлон заасан байв.

2004 – Аргентины бүжигчид танго бүжгийг хамгийн олон хүн бүжиглэсэн Гиннессийн дээд амжилтыг эвдэн 269 хос бүжиглэжээ. Энэ гайхалтай урлагийг үзэхээр 7000 үзэгчид ирсэн байв. Өмнөх дээд амжилт нь1994 онд Парист тогтоогдон тэр үед 173 хос бүжиглэж байлаа.