Х.Цагаанбаатар самбо бөхийн ДАШТ-д зодоглоно

Самбо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 7-11-нд БНСУ-ын Чёнжү хотноо болно. Тус тэмцээнд Монгол Улсын баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, жүдо-самбо барилдааны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аварга Ч.Марал-Эрдэнэ, олон төрлийн бөхөөр өндөр амжилт үзүүлдэг Ц.Батцэцэг, холимог тулааны од Н.Отгонбаатар, боксын ОУХМ М.Нандин-Эрдэнэ нарын шилдгүүд багтсан байна.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал: Эмэгтэй 48 кг Б.Баасанхүү 52 кг О.Дуламжав 57 кг Ч.Аззаяа 60 кг Т.Мөнгөнтуяа 64 кг Г.Мөнхзул 68 кг Ц.Батцэцэг 72 кг С.Лхагвадулам -80 кг Н.Нямтуяа +80 кг Б.Мөнхтуяа

Эрэгтэй 52 кг Г.Мөнхбат 57 кг Ч.Марал-Эрдэнэ 62 кг М.Тогтохбаяр 68 кг Д.Алтансүх 74 кг Н.Хадбаатар 82 кг Б.Гаажадамба 90 кг Х.Цагаанбаатар -100 кг Б.Серик +100 кг Д.Пүрэвдорж Байлдааны самбо 52 кг Г.Ганбаяр 57 кг Н.Тогтохбаяр 62 кг Т.Төгсболд 68 кг Х.Батхүрээ 74 кг Н.Отгонбаатар 82 кг М.Нандин-Эрдэнэ 90 кг Б.Тэнгис -100 кг Т.Ариунболд +100 кг Б.Өнөржаргал нар багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. самбо хүн тоодоггүй шахуу эд ш дээ, хуучин соц үед оросууд л барилддаг, монгол, болгар хоёр л дагаад далдайж байдаг юм байсан, одоо ч тэр үеэсээ дээрдсэн нь юу л бол

    0 0 Хариу бичих