Нью-Йоркийн гэрэл зурагчин Лорен Кротерс уг нь Хонконгод өссөн нэгэн. Энд өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг баримтжуулахаар тэрээр өнгөрсөн есдүгээр сард эргэн очжээ. Кротерс ингэхдээ жирийн нэг үйл явдлын зураг авахыг хүссэнгүй. Харин эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын хөрөг зургаар дамжуулж үзэл санааг нь илэрхийлэхийг зорьжээ. Хонконгийн эрх баригчид иргэдээ олон нийтийн газар нүүрээ халхалсан баг зүүхийг хориглосны дараа Кротерс эдгээр зургуудыг авсан байна.






