Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирал эхэлж, багууд 5-6 тоглолтыг хийгээд амжжээ.Өрнөд бүсийн "Финикс Санс" баг төвийн тоглогч Деандрэ Эйтонгүйгээр лигийн топ хоёр баг болох "Филаделфиа 76", "Л.А Клипперс"-ийг хожин дивизионыхоо хоёрдугаар байрт "Л.А Клипперс"-ийн хамт 5 хожилтойгоор бичигдэж эхэллээ. Тэд энэ жил холбогчийн байрлалд "Юта Жазз" багаас Рики Рубиог багтаа нэгтгэснээр бөмбөгний хуваарилалт тэнцүү болж тоглолтын найруулга өссөн билээ.
Мөн багийн лидер Дэвин Бүүкер улирлыг бэртэл гэмтэлгүйгээр эхлүүлсэн нь сайшаалтай. Тэрээр энэ улиралд 26.1 оноо 5.0 оновчтой дамжуулалт дунджилж багаа тэргүүлж байна. "Нарнууд" улирлын эхэнд ийнхүү хүн бүрийн төсөөлснөөс ч илүү амжилтыг үзүүлж байна.
