АНУ-ын Лос Анжелес хотноо 11-р сарын 1-нээс 3-ны хооронд зохиогдсон "Лос Анжелес-Опен" Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Улсаа төлөөлөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-од нараар ахлуулсан 10 тамирчин оролцжээ. Манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. АНУ-ын Санфранциско хотноо амьдарч буй спортын мастер Д.Бат-Эрдэнэ гэр бүлийн хамтаар тамирчдыг угтан авч тусалж дэмжин ажилласан нь манай баг, тамирчдыг өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлжээ.