Сар гаруйн өмнө Америкийн хэвлэлүүдэд Киану Ривз нууцаар гэрлэсэн тухай мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг батлах мэт Холливудын хамгийн ганцаардмал эр саяхан болсон LACMA Gala Awards наадмын улаан хивснээ найз бүсгүйгээ хөтлөн алхжээ. Нууцлаг эрийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүйг Александра Грант гэдэг бөгөөд Кианутай бизнесийн хамтрагчид байсан гэнэ. Хосуудын хэн нь ч харилцааныхаа талаар ам нээгээгүй ч олны өмнө хамтдаа гарахаар шийдсэн нь асуудал нэгэнт тодорхой болсныг илтгэж байна. 2001 онд найз бүсгүй Сэдли Шимийг автын ослоор алдсанаас хойш Киану эмэгтэйчүүдтэй холбоотой асуудалд огт орооцолдож байгаагүй, хувийн амьдрал нь тун нууцлаг нэгэн билээ.