Оюутолгойн ордын гүний уурхайгаас олборлолт явуулах хоёр дахь босоо ам буюу Shaft 2-ын барилгын ажил дуусч, ашглалтад оруулахад бэлэн болжээ. Хоёр дахь босоо ам нь 10 метр диаметртэй, 1.3 км урт юм. Шинэ ам ашиглалтад орсноор уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, бүтээмж өсөх юм.
Шинээр баригдсан аманд 300 хүн тээвэрлэх чадалтай өргөгч, 60 тоннын даацтай ачааны өргөгч байрлуулсан бөгөөд өдөрт 35 000 тонн хүдрийг газрын гадарга руу зөөвөрлөх хүчин чадалтай ажээ.
“Turquoise Hill”-ийн гүйцэтгэх захирал Ульф Келлман компанийн албан ёсны цахим хуудаст оруулсэн мэдээлэлд “Уурхайн хоёр дахь босоо амыг барьж ашиглалтад оруулснаар бүтээмжийг нэмэгдүүлэх, гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх томоохон алхам боллоо. “Shaft 2”-ыг барихад 5000 тонн ган, 300 км цахилгааны кабель ашигласан. Бүтээн байгуулалтын ажилд монгол инженер, ажилчид голлох үүрэгтэй оролцлоо” хэмээн онцлон дурджээ.