Хэнтий аймгийн Бэрх хотын соёлын ордны уран бүтээлчид “Хөхөө шувууны домог" хүүхэлдэйн жүжгийг тайзнаа амилуулжээ. Монгол Улсын Засгийн газрын "Сонгодог урлаг-III" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр тус уран бүтээлийг туурвижээ.
Хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын нэгний өдөр болж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг төлөөлж зөвлөх Л.Намуунгэрэл, "Хан Хэнтий" чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар, хөгжмийн зохиолч МУСТА Б.Авирмэд зэрэг зочид оролцсон байна. Энэхүү хүүхэлдэйн жүжгийг МҮОНТ-ийн баг бүрэн бичлэг хийж багачуудын хүртээл болгохоор ажиллаж байгаа ажээ.