Лэди Гага алуурчны дүрд тоглож байна

 "Одод төрсөн" кино нь тун амжилттай болсны дараа Лэди Гага шинэ төсөл сонгохдоо маш нухацтай ханджээ. Олон ч дүрээс татгалзсан Стефани Германотта харин найруулагч Ридли Скоттын шинэ кинонд тоглохыг зөвшөөрчээ.

Загварын ертөнцийн домгуудын нэг Гуччио Гуччийн ач хүү, "Gucci" загварын ордны эрхлэгч агсан Маурисио Гуччийн амиа алдсан хэргээс сэдэвлэн эл киног бүтээж байгаа юм. Хуучин эхнэр Патрисия Режианиа нь 1997 онд хүн хөлслөн Маурисиог хороолгосон байдаг. Олноо "Хар бэлэвсэн эхнэр" хэмээн нэрлэгддэг Патрисия Режианиагийн дүрд Лэди Гага тоглох аж.

1980-аад оны үед Патрисия Режиани жинхэнэ дээдсийн хатагтай байв. Маурисио Гуччитэй гэрлэн 12 жил тансаг амьдралд умбаж явахдаа Патрисия "Унадаг дугуйн дээр инээж явснаас Роллс-Ройс машины арын суудалд уйлж явсан нь дээр" хэмээсэн гэдэг. Нөхрөө хөнөөсөн хэргээр 26 жилийн хорих ял сонссон хатагтай  2017 онд хугацаанаасаа өмнө суллагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Одод төрсөн нь гэдэг кинонд тоглоод Брэдли Күпэрсийн толгойг эргүүлээд авсан. Цаад Брэдли ч гэж Брэдли. Дэлхийд байхгүй гоо үзэсгэлэнтэй, бие хаа гэж буга согоо шиг янаг тачаангуй сайхан хүүхнийг авч суучихаад бараг гудамжны янхан шахуу, намхан пагдгар, муухай царайтай балиар хүүхэнд толгойгоо эргүүлүүлж алдаж л байдаг.

    1 0 Хариу бичих