Н.Төгсцогт, Гари Рассель нар тулалдана

Тулааны спорт сонирхогчдыг удтал хүлээлгэсэн тулаан тун удахгүй болох нь ээ. Мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдахаар болжээ. 

Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгресс Мексикийн Канкунд болж, олон чухал шийдвэр гаргалаа. Конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гари Рассельд Монголын Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болголоо.  Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгалаа. Тулааны тов удахгүй тодорхой болно.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болжээ. Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Чингисхааны удам, төмөр нударгат Төгсөөгөөс маань хулчийгаад элдэв шалтаг хэлээд зугтаад байсан байна. Очоод нам цохиод гаргах хэрэгтэй. Харин, энэ зураг дээр манай хүү жаахан жул гараа юу даа. Сугандаа тогооны хөөгөөр жаахан тортог түрхэж өгөөд, цээжиндээ цагаан шонхорын эсвэл соёмын ч юм уу зургийг шивүүлбэл гоё болно доо. Бас баруун хацар дээрээ сорви мэт татуу хийлгэвэл сүртэй ч байж мэднэ.

    1 2 Хариу бичих