Хувь хүний албан татварын хуульд заасанчлан орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд ирүүлжээ. Улмаар татварынхан иргэд нийт 45.8 тэрбум төгрөг татварт төлснийг баталгаажуулсан байна. Энэ нь өмнөх оныхоос 1.7 тэрбумаар илүү байгаа аж.
Улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгох юм байна.
Түүнчлэн татвараа буцааж авахаар энэ оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн нийслэлийн 11727 иргэний буцаан олголтын мөнгийг энэ сард багтааж олгохоор болжээ. Тодруулбал, улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгох юм байна. Харин хоёрдугаар сарын 15-нд багтаан тайлангаа ирүүлсэн иргэдийн буцаан олголтыг ирэх тавдугаар сард багтааж олгохоор болжээ. Та нэгдүгээр ээлжинд багтсан эсэхээ эндээс мэдэх боломжтой.