Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн эрх авлаа

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг дөнгөж сая зарлалаа. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Тэдэнтэй хамт ОХУ, Румын, БНХАУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпийн эрх авлаа. Манай бүсгүйчүүд Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар багаа бүрдүүлсэн юм. 

Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрчүүд чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов. Тэд олимпийн эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. eregtei emegtei ali 1 bag medali avna aa, ingej morii tavij boloh gazar bn uu

    0 0 Хариу бичих
  2. Ахиад л МСиЭс үү? Эд нар нээрээ аль сайхан юманд л бх юмдаа. Одоо нөгөө оросын хүргэн хулгар чихтэй хулгайч уурлаад гацаах вий дээ

    0 0 Хариу бичих
  3. Эрэгтэй баг нь Олимпод орж чадах нь уу ингэхэд

    0 0 Хариу бичих