"Эрдэнэс Таван Толгой” ХК Хонгконгийн хөрөнгийн биржид  IPO гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс өмнө олон улсын зөвлөх компанийг сонгох явц өрнөж байна хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хэлж байсан. Тэгвэл, тус компани  Хонгконгийн Хөрөнгийн биржид нэг тэрбум гаруй ам.долларын IPO гаргах ажилд “Bank of America”, “Credit Suisse”-ийг зөвлөхөөр сонгосныг эх сурвалж мэдээллээ.

“Эрдэнэс Таван Толгой” ХК оны эхний хагас жилд 13.1 сая тонн нүүрс олборлож, 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар өмнө нь мэдээлж байсан юм.