Twitter улс төрийн сурталчилгаанд хориг тавина

Нийгмийн сүлжээний Twitter компани улс төрийн зар сурталчилгаанд хориг тавихаа мэдэгдлээ. "Цахим сурталчилгаа арилжаа эрхлэгчдэд үр дүнтэй боловч улс төрийн зорилгоор ашиглавал ихээхэн эрсдэл дагуулдаг" гэж компанийн гүйцэтгэх захирал Жек Дорси жиргэжээ.

Твиттерийн гол өрсөлдөгч Facebook компани саяхан мөн улс төрийн зар сурталчилгаанд хориг тавих шийдвэр гаргасан юм.

Нийгмийн сүлжээнд хоригийн тухай мэдээ Америкийн улс төрчдийг талцуулаад байна. Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын менежер Брэд Парскал энэ хоригийг "Трамп болон консервативуудыг дуугуй болгох өөр нэг оролдлого" гэж мэдэгдэв. Тэгвэл Ардчилсан намын зүтгэлтэн Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Билл Руссо " Мөнгө ардчилал хоёрын дундаас сонгох хэрэгтэй болбол ашиг орлогоос илүүтэй ардчилал ялах сонголтыг дэмжиж байна" гэжээ. 

Твиттерийн хориг 11-р сарын 22-наас хэрэгжиж эхлэх бөгөөд 11-р сарын 15-ны өдөр дэлгэрэнгүй тайлбар цацагдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)