Дорнод аймгаас 25 сая баррелийн газрын тосны нөөц илрүүллээ

Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үндэсний хөрөнгө оруулалттай "Petro Matad” компани “Матад-ХХ" талбайд өрөмдлөг хийхэд "Цэн тогоруу" цооногоос газрын тосны шинэ нөөц илрүүлжээ. "Петро Матад Лимитед" компани Дорнод аймагт газрын тосны хайгуул шинжилгээ хийж байсан бөгөөд Монголын геологичид хоёр дахь удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн нь энэ.  Анх 1940 оны арванхоёрдугаар дугаар сард геологич, доктор Ж.Дүгэрсүрэн Оросын геологич Ю.С.Желубовскийн хамт Дорноговийн сав газарт, Зүүнбаянгийн Барагшуун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байжээ. 

Тус компани тухайн газарт өрөмдлөг хийхдээ 25 сая тонн баррель тос гарах эдийн засгийн ашигтай юм байна гэж тодорхойлоод шалгаж үзэхэд тос өөрийн даралтаар гарч ирсэн тухай хайгуулын геологич, доктор Д.Буян-Аривжих ярьжээ.  25 сая баррелийн нөөц гэдэг нь урьдчилсан тооцоо бөгөөд АМГТГ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр энэ тухай хэлэлцэж баталгаажуулах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)