Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш: 30 жилийн ойгоо хийж буй "Харанга" хамтлагийнхандаа баярлалаа. Намайг төрүүлж өсгөн одоо ч дэргэд минь байгаа 88 настай ээждээ баярлалаа. 30 жил хамт байсан Монголын ард түмэн, үзэгч фэнүүддээ баярлалаа. Энэ гавьяа шагнал бол хойшид ажиллах урам зориг өгсөн шагнал юм. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, 40 жилийн ойн тоглолтоо хийх болно.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн: Рок урлагийг өндрөөр үнэлсэн төр засаг, ард түмэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа аав, ээждээ, гэр бүл, хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамтлагийнхандаа баярлалаа. Үе үеийн бүх гитарчдадаа баярлалаа.
"Харанга" хамтлагийнхан аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт 30 жилийнхээ ойг "Замд гарья..." нэртэйгээр фэнүүд, үзэгч сонсогчид болон урлагийн салбарынхантайгаа хамт тэмдэглэсэн юм.
Хамтлагаараа гавьяат цол хүртсэн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн араас ийнхүү "Харанга" хамтлагийнхан бүгд гавьяат цолоор энгэрээ мялаалаа.