Баавгай суурин газар руу орж ирсэн 14 тохиолдол бүртгэгджээ

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн баавгай уулнаас бууж, малчны хот болон суурин газар руу орж ирэх тохиолдол сүүлийн үед элбэгшиж байна. Тухайлбал, намрын сар гарснаас хойш Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, хүнд халдсан тохиолдол гарсан. Өмнө нь 1966, 1980 онуудад ийнхүү баавгай суурьшлын бүс  рүү орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд баавгай хорхойсох буюу хоол тэжээлийн хомсдолд орох гэж нэрлэдэг байна. 

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутагт  есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш хүрэн баавгай болон баавгайн бамбарууш орж ирсэн 14 удаагийн  тохиолдол бүртгэгджээ. Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байгаа ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ер нь гэрээс гарахдаа муу дарваан хараа үүрээд явж байвал цагдаа явуулахгүй байх даа

    1 0 Хариу бичих