Аравдугаар сарын 22-ны өдөр Испанийн хаан, хатан хоёр Японы эзэн хаан Нарухитог сэнтийд залах түүхэн ёслолд оролцлоо. Энэ үйл явдалд оролцохоор Токиод олон орны сурвалжит язгууртнууд, төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн очсон юм. Хоёр хэсэгтэй явагдсан ёслолд Испанийн үзэсгэлэнт хатан хаан Летицийн өмссөн гоёл олны харааг эрхгүй татаж байв.

Дэг жаягийн дагуу хаан Филипп фрак өмссөн бол Летиция хатан ёслолын даашинзаар гоёж,  Nana Golmar гоёлын ээмэг,  бурбонуудын ордны хамгийн дэгжинд тооцогдох диадемаар гоёсон байв. Үдшийн хүлээн авалтын гоёлдоо нь ч дутахааргүй тансаг хурц ягаан даашинз сонгожээ.