Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр ихээхэн хэмжээний цас орно

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөө шөнө Дорноговь, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 23-ны 20 цагаас 10 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)