Английн зүүн өмнөд хэсэгт орших Эссексийн үйлдвэрлэлийн цогцолбороос уг чингэлэг бүхий тээврийн машиныг илрүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад ачааны тэрэг өнгөрсөн долоо хоногт Бельги улсаас ирсэн болох нь тогтоогджээ. Автомашин харин Болгар улсад бүртгэлтэй компанийх байгаа юм. Амь алдсан 39 хүний нэг нь өсвөр насны хүүхэд байжээ. Хэрэг явдалтай холбогдуулан Умард Ирландаас гаралтай 25 настай жолоочийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Эссексийн цагдаагийн газраас мэдэгдэв.
Дүрвэгчид Европын эх газраас Их Британид хууль бусаар нэвтрэхийн тулд ачааны чингэлэгт нуугдаж ирэх тохиолдол элбэг байдаг. Амиа алдсан хүмүүс Болгарын иргэд байх магадлал бага хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ.