Их Британийн The Guardian сонин 2000 оноос хойш гарсан видео төслүүдийг дүгнэн XXI зууны шилдэг видео тоглоомын чансааг гаргасан байна. Энэ жагсаалтаар зууны тоглоомоор Minecraft шалгарчээ. Тоглоомын эхний хувилбар 2009 онд гарч ирсэн бөгөөд 2019 оны байдлаар 175 сая хувь борлуулаад байна. "Minecraft " төсөл одоо ухаалаг утаснаас эхлээд виртуаль бодит тоглоом хүртэл олон платформтой болоод байгаа юм.
"Nintendo Switch"-ийн бүтээл болох "The Legend of Zelda" хоёрт бичигдсэн бол PlayStation 3 ба Xbox 360-д зориулан 2011 онд гаргасан "Dark Souls" цуврал гуравт шалгарчээ.
Үүний зэрэгцээ шилдэг видео тоглоомын эхний аравт Half-Life 2, «Ведьмак 3», Grand Theft Auto V, Halo, Portal 2, Bio Shock, Blood borne багтжээ.