Хонконг эдийн засгаа сэргээхэд 255 сая ам.доллар зарцуулна

Сангийн сайд Паул Чан эдийн засагт учирч буй хохирлыг нөхөхийн тулд 255 сая ам.доллар зарцуулна гэж мэдэгдлээ. Энэ мөнгийг аялал жуулчлал, тээвэр болон худалдааны салбарыг дэмжихэд зарцуулах юм. Өнгөрсөн наймдугаар сард Хонконгод бизнесийг дэмжихэд 2.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болсноо танилцуулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилт хийнэ гэдгээ Сангийн сайд мэдэгдэж байв. 

Сүүлийн таван сарын хугацаанд өрнөж буй засгийн газрын эсрэг жагсаалууд Хонконгийн "Азийн санхүүгийн төв" хэмээх нэр хүндийг унагаж, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбар уналтад ороод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ХонКонгийн жагсаалууд Дэлхийн хэрэг явдалд маш чухал ач холбогдолтой үйл явдлууд юм. Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүч болон бусад нөлөөгөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүчирхэгжин гарч ирж байгаа, Ардчилал, хүний эрхийг цаг нь болоогүй зүйл хэмээн үл тоомсорлох хандлагатай Их гүрэн Хятадад сануулга өгсөн явдал болсон юм.

    1 1 Хариу бичих